Сүүлийн мэдээ

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа

Манай компани ажиллагсдынхаа эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах ба нөхөн сэргээх, техник ашиглалтын хэвийн нөхцлийг хангахад онцгой анхаардаг.

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль болон бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгон, ажиллагсдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үйл ажиллагааныхаа нэн чухал хэсэг гэж үздэг. Ажиллагсдынхаа эрүүл таатай орчинд ажиллах, тав тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх, улирал бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хувийн хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх багаж хэрэгслээр бүрэн хангахад онцгой анхаарч ажилладаг.

Бүрэн гидравлик ажиллагаатай, 100 децибеллээс нам дуу чимээ гаргадаг өрмийн суурь машинуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүний бие, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж байна.

Мөн 2009 онд засварын цех, сургалтын танхим, хоолны газар бүхий 3600 метр кв обьектыг ашиглалтанд оруулсанаар өрмийн мастер, инженер-техникийн ажилтнууд өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, өрөмдлөгийн болон бусад машин механизмд засвар үйлчилгээг өөрсдөө гардан хийж байна.

Компаниас хагас жил тутамд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн мэргэжлийн сургалтыг амжилттай зохион байгуулж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчид болон үндсэн хөрөнгө, машин тоног төхөөрөмжөө даатгалд тогтмол хамруулсаар ирсэн нь биднийг Шилдэг даатгуулагч хамт олон болгосон.